Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
 

Монголд кибер халдлага үндэсний аюулгүй ...

Монголд кибер халдлага үндэсний аюулгүй байдлын ноцтой асуудал болох нь
Монгол Улс кибер халдлагад хамгийн их өртдөг орон болжээ. “Net Traveler” гэж нэрлэгддэг кибер тагнуулын томоохон сүл­
жээний талаарх мэдээллийг саяхан “Касперски” компанийн мэргэжилтнүүд гаргасан. Уг сүлжээ нь дэлхийн 40 орны компьютерийн 350 сүлжээнд нэвтэрч, хакердсан байна. “Net Traveler”-ын халдлагад хамгийн их өртдөг орон нь Монгол гэнэ. Манай араас Орос, Энэтхэг, Казахстан зэрэг улс орж байгаа аж. “Net Traveler”-ийнхэн голдуу Засгийн газар, Элчин сайдын яам, эрдэм шинжилгээний төв, цэргийн байгууллага гэх мэт газрыг сонирхдог гэж байгаа. “Касперски” компанийнхны мэдээлснээр бол энэхүү тагнуулын сүлжээ нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2010-2013 оны хооронд хамгийн олон удаа хакерын халдлага хийсэн байна. “Net Traveler”-ийн хакерчид тодорхой зорилготойгоор сүлжээнд нэвтэрдэг” хэмээн “Касперски”-гийн шинжээч Курт Баум­гартнер онцолсон байна. Ийнхүү манай улс кибер дайны хөл хамгийн их нэрвэгддэг хэрнээ хамгаалалт муутай орон болжээ.
Кибер халдлага хийдэг орнуудын жагсаалтыг Орос, Хятад тэр­гүүлдэг. Гэтэл манай улс хоёр хөршөөрөө дамжуулан интер­нэтийн урсгалаа авдаг гэж байгаа. АНУ-ын хууль сахиулагчид Хятадын хакерчид өөрсдийнх нь цэр­гийн нууц мэдээллийг нууцаар авахыг оролдож байна хэмээн байн байн буруутгадаг. Зөвхөн Хятадад л гэхэд 25 мянган хакерч бэлтгэсэн гэх мэдээллийг гадны хэвлэлүүд онцолж байгаа. Тэгвэл ийм хоёр орны дунд орших манай улсын хувьд иймэрхүү хакерын халдлагаас сэргийлж чадахгүй байгаа нь “Касперски”-гаас гаргасан дээрх мэдээллээс харагдаж байна. Манай улсын хувьд иймэрхүү асуудлыг Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн холбооны газар хариуцаж ажилладаг байв. Гэвч өнгөрсөн онд тус газрын нэр, бүтцийг өөрчилж, Кибер аюулгүй байдлын газар хэмээн нэрлэсэн юм. “Энэ бол үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг” хэмээн тухайн үед тодорхойлж байв. Харин Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Мэдээллийн аюулгүй байдлын талаар тусгаж, Засгийн газраас 2010-2015 онд хэрэгжих “Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр” гээчийг баталсан.
МҮОНТ-ийнх болон “tsag-agaar.mn” гэх мэт сайтууд халдлагад өртөж, хэд хоног ажиллахаа больсон тохиолдол мэр сэр гарч байсан. Гэхдээ УБЕГ, ЦЕГ-ын албан ёсны сайтууд хэдэн хоног хаагдаж байсан тохиолдол бүр саяхных. Зөвхөн нэг өдөрт Японоос 4000, Хятадаас 1220, Америк, Оросоос 1000 гаруй хакер довтолсон гэх мэдээлэл ч бий. Түүнчлэн ТЕГ-т албан ёсоор бүртгэгдсэнээр бол 2004 онд Ерөнхий сайд залуустай онлайн ярилцлага хийх үед, 2006-2008 онд зарим байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын түвшин байсныг ашиглан мөнгө хулгайлах тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Мөн 2008 онд Ерөнхийлөгчийн www.president.mn сайт хакерын халдлагад өртжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас цалингийн цэс алдагдахын зэрэгцээ төрийн байгууллагуудын нэгдсэн портал сайт ажиллахаа больж байсан түүх бий. Энэ мэтчилэн мэдээлэл цацагдах бүрт мөнөөх кибер дайн гээч нь болж байна уу гэж хардахаар. Өнгөрсөн сард л гэхэд “Та сугалаанд хожлоо. Таныг сугалаат хонжворын өв залгамжлагчаар тодруулсан байна” гэх мессеж иргэдийн гар утсанд ирсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас анхааруулга гаргаж, иймэрхүү мессеж болон электрон шуудан хүлээж авсан хүмүүсийг нууц мэдээллээ алдахаас болгоомжлохыг сануулсан юм. Эцэст нь ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Баттөр “Бид шат дараалсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Ямартай ч ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газ­рынхан төрийн 75 байгууллагыг холбосон шилэн кабелийн сүлжээ байгуулахын зэрэгцээ Халдлагад хариу үйлдэл үзүүлэх тусгай багийг гаргажээ. Гэвч гадныхан биднийг чөлөөтэй хакердсаар байх аж.
Дэлхий дахинд иймэрхүү кибер дайн өрнөсөн жишээ олон бий. Гэхдээ албан ёсоор бүртгэгдсэн нь тун цөөхөн. Хуучин ЗХУ-ын технологийн тагнуулчид Канадын нэгэн ком­паниас алсын зайнд хий, газ­рын тос дамжуулах хоолойн тех­нологийг хулгайлж байв. Гэвч энэ нь америкчуудын тавьсан занга байсан нь тогтоогдож, системд нь өөрчлөлт орон маш том дэлбэрэлт болж байжээ. Энэ нь олон улсын харилцаанд гарсан кибер дайны анхны тохиолдлуудын нэг гэж бүртгэгдсэн байдаг гэнэ. Орос, Гүржийн дайны үеэр Гүржийн Засгийн газрын томоохон сайтууд ажиллагаагүй болж байсан жишээ бий. Мөн Туркээр дамжин интернэтэд холбогддог байсан гүржүүд гадны сайтууд руу нэвтрэхээ больж, дэлхий ертөнцөөс мэдээллийн хувьд тусгаарлагдаж бай­жээ. Ираны цөмийн хөтөлбөрийг тагнах зорилгоор “Stuxnet” хэмээх вирусыг америкчууд үйлдвэрлэж байв. Эцэст нь “Stuxnet” үүргээ гүйцэтгэж, харин америкчууд үүнтэй холбоогүй гэдгээ нотлохыг хичээсээр кибер ертөнц дэх энэхүү тулаан өндөрлөсөн юм. Тэгэхээр кибер ертөнц дэх халдлага улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлэхээр том аюул гэдэг нь эндээс харагдаж байна.

Эх сурвалж: