Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
 

Гэнэтийн шалгалт хийв


pc-togloomИнтернэт тоглоомын газруудыг зохицуулах журам, хариуцдаг албан байгууллага байдаггүйгээс цаг хэтрүүлэн ажиллах, насанд хүрээгүй хүүхдүүдийг хоногоор тоглуулах, орчны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэрэг зөрчил их гаргадаг тул журам гарган цэгцлэхээр  Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Ажлын хэсэгт Хууль зүйн яам Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын холбогдох албан тушаалтнууд багтжээ.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагийн орой интернэт тоглоомын газруудыг түүвэрчилэн гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай нь танилцав. Шалгалт Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Angel” интернэт тоглоомын газраас эхэлсэн юм. Тус интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчлээд зогсохгүй цаг хэтрүүлж ажилладаг, орчин нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь шалгалтаар тогтоогджээ. Мөн БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Game world” интернэт тоглоомын газар насанд хүрээгүй хүүхдэд үйлчилдэг, тэр битгий хэл 3000 төгрөгөөр хонуулдаг гэдгийг тус тоглоомын газарт үйлчлүүлж байсан 16 настай Н гэгч мэдээлсэн юм. Тус интернэт тоглоомын газар эрүүл ахуйн болоод галын дүгнэлтгүй байсан нь ч шалгалтаар илэрсэн. Түүнчлэн 23.00 цагаас хойш ажиллаж байсан хэд, хэдэн газруудаар ороход дээрх зөрчлүүд давтагдаад зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.. Энэ шалгалтын үр дүнд насанд хүрээгүй зургаан хүүхдийг НЦГ-ын харьяа Хаяг тогтоох төвд хүргэв.
Ажлын хэсгийнхэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй интернэт тоглоомын газруудад шалгалтаа үргэлжлүүлж, шинэ журмаа боловсруулах юм байна.