Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
 

РС тоглоомыг тойрсон элдэв асуудлаар хэлэлцүүлэг хийнэ


Насанд хүрээгүй хүүхдүүд PC тоглоомонд донтож, сэтгэцэд нь өөрчлөлт орж байгаа талаар мэргэжлийн эмч нар нь сануулдаг. Мөн PC тоглоомын газрууд хаалга үүдээ даран илүү цагаар ажиллаж байгаа нь хүүхдүүдийг уруу татах нөхцөл бүрдэж байгаа юм.

Иймээс интернэт тоглоомын газрыг хууль хяналтан дор цаг хуваарийн дагуу ажиллуулах дүрэм, журамд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ. Энэхүү ажлын хэсгийн хэлэлцүүлэг маргааш 9.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д болох гэж байна.

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлэлээр овоглосон цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг газруудын холбогдох хүмүүс оролцох юм.