Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
 

Интернэт, РС тоглоом ажиллуулдаг иргэд өлсгөлөн зарлана гэв


e-sport jagsaalЦахим үйлчилгээ эрхлэгчдийг 19.00 цаг хүртэл ажиллуулах тухай Засгийн газрын 2013 оны 410-р тогтоолыг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаж байна. “Залуусын чөлөөт цагийг хязгаарлаж болохгүй”, “Цахим тоглоом гэмт хэрэг биш” гэх лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд жагсаалд цахим үйлчилгээ, интернет тоглоомын газар ажиллуулдаг иргэд оролцож байна. Бид жагсаалд оролцож буй Ш.Гүнжмаагаас цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-Та бүхэн Засгийн газарт ямар шаардлага хүргүүлсэн бэ?
-Интернэт, цахим тоглоомын газрыг оройн 19.00 цаг хүртэл ажиллах. Мөн орон сууцны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулахыг хориглосон. Манай улсад ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг бүх л газрууд орон сууцны нэг давхарт байдаг. Сүүлийн үед баригдаж буй орон сууцнууд доороо үйлчилгээний төвтэй байгаа биз дээ. Бид л ганцхан байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг захирамж гаргаж болохгүй. Интернэт, РС тоглоомын газруудын ид оргил үе нь 19.00-23.00 цагт байдаг. Бидний бүх орлогыг хаачихлаа. Ямар ч орлогогүй учир зээлээ төлж чадахгүйд хүрээд байна. Хамгийн доод тал нь 10 сая төгрөгийн зээлтэй. Бидэнд одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.
-Танайх бага насны хүүхдүүдэд цахим тоглоомоор үйлчлэхдээ ямар хяналт тавьдаг вэ?
-Би хувиараа интернэт ажлуулдаг. Манайд бага насны хүүхдүүд тоглодоггүй. Эцэг эхийн хараа хяналтад 30 минутаас нэг цаг хүртэл л тоглох эрх өгдөг. Хараа хяналтгүй цөөхөн хүүхдүүд байдаг. 680 гаруй интернэт, РС тоглоомын газруудын 10 хүрэхгүй нь хүүхдүүдийг хонуулж тоглуулдаг. Хэдхэн хүний эрх ашгаас болж үлдсэн хэд нь хохирч болохгүй. Цагдаа нар нь өөрсдөө шалгаж чадахгүй байгаа юм. Ихэнх РС тоглоомын газрууд далд арга руу шилжиж байна.
-Тэгэхээр 19.00 цагт хаадаг болсноос хойш цахим үйлчилгээ эрхэлдэг газрууд дотроосоо түгждэг болсон гэсэн үг үү?
-Бид зээлээ төлөхийн тулд дотроосоо түгжээд ажиллахаас өөр арга алга. Энэ бизнес далд байдал руу шилжсэн гэж би сая хэлсэн. 1990 онд архи зарахыг хориглоод ямар үр дүнд хүрснийг хүмүүс мартаагүй байх. Эцэг, эхчүүд манай интернэтийн газраас хүүхдүүдээ хайж их орж ирж байна. Өмнө нь РС тоглоомын газруудаар яваад хүүхдээ хараад, хараад явчихдаг байсан. Хүүхэд одоо хаана ч тоглож яваа юм билээ. Цагтаа хаахгүй бол торгуултай. Бид чинь торгуулахгүйн тулд дотроосоо түгжээд үйл ажиллагаа явуулна биз дээ.  
-Та бүхний эсэргүүцэл өнөөдөр талбай дээр жагсаал хийснээр дуусахгүй байх. Цаашид ямар хэлбэрээр тэмцэх вэ?
-Тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлана. Шоронд орохгүйн тулд тэмцэх болно. Дөрвөн сараас есөн сар хүртэл 21.00 цаг хүртэл ажиллана гэсэн журамтай. Зун хүүхдүүд хэзээ ч интернэт тоглодоггүй л байхгүй юу. Улирлын чанартай бизнес учраас хуучин журмаараа ажилламаар байна.
М.АМАРЖАРГАЛ
e-sport jagsaale-sport jagsaal