Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
Нийтлэсэн
cptnet976
on Wednesday, February 26, 2014
Мэдээний төрөл:
Мэдээ мэдээлэл
Орон сууц, гудамж талбайн өнцөг булан бүрийг харх шиг нүхлэн байршсан "РС” тоглоомын газруудад нийгмийн хамгийн болохгүй, бүтэхгүй зүйлүүд бугшиж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд сэрэмжлүүлсээр ирсэн.
Элдэв гэмт хэрэг, мөрийтэй тоглоом, архидалт, орон байрны хулгай, биеэ үнэлэлт, хүүхдүүдийн хичээл таслалт, халдварт өвчний тархалт тэнд үүрлэж байгааг сэрэмжлүүлсээр атал хэн ч, ямар ч арга хэмжээ авсангүй өнөөг хүрсэн юм.
Тоглоомын газруудыг бүгдийг хаадаггүй юм гэхэд хяналт шалгалтыг идэвхжүүлэх талаар холбогдох байгууллагууд санаачилга гаргасангүй. Нөхцөл байдал даамжирсаар "PC" тоглоомын газар буудалцааны талбар болж, хүн амины онц ноцтой хэрэг гарлаа. Найзыгаа буудчихаад өөрийгөө хөнөөсөн хэргийг ойн баяраа тэмдэглэж буй цагдаагийнхан анхаарсангүй. Цогцос өмхийрч үнэр орсон нь ойр орчмын иргэдийг эрэн сурвалжлахад хүргэснээр илэрсэн байна.
Цайны газар, хүнсний дэлгүүрүүдийг шалгаж болдог мөртлөө “PC” тоглоомын газарт яагаад хяналт тавихгүй байна. Хэн, ямар хүмүүс ажиллуулдаг вэ гээд олон асуулт гарна. УИХ-ын гишүүн Д.Одбаяр 2006-2007 онд Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа бүгдийг нь хаах хүртэл шийдвэр гаргасан. Эрх бүхий хүмүүсээс тухайн үед ганцаараа иргэний зориг гарган шийдвэр гаргасан нь тэр байв.
Иргэдийн дунд байдаг мэдээллээр "РС” тоглоомын газруудын нууц эзэд нь манай цагдаа, хүчний байгууллагын нэр нөлөө бүхий эрхмүүдийн нэр дуулддаг. Тоглоомын газар ажилуулж байгаа хүмүүс ч ямар нэгэн асуудал, хэрэг зөрчил гарахад "Та нар намайг яаж ч чадахгүй" хэмээн пээдэлзэж байхыг телевизийн шууд сурвалжлагууд олны сонорт хүргэж байсан жишээ, баримт цөөнгүй бий.
"PC" тоглоом хүмүүсийн сэтгэцэд нөлөөлж байгааг хүн амины хавтаст хэрэг, "Шархадны эмнэлэг"-ийн өвчтөний түүхээс харж болно. Энэ тухай мөн л асуудал хариуцсан холбогдох байгууллагууд бус олон нийтэд мэдээллэх үүрэгтэй хэвлэл, мэдээллийнхний эрэн сурвалжилсан мэдээ, нийтлэлүүд нийгэмд сэрэмжлүүлж байв.
Сүүлийн үед "PC" тоглоомын цэгүүд покер тоглуулдаг газар болж хүрээгээ тэлсэн гэсэн мэдээлэл бий. Түүний цаана мөнгө, төгрөг, хулгай дээрмийн асуудал нуугдаж байгаа талаар ч иргэд ярьж байна. Иргэд, хэвлэл, мэдээллийнхний дуу хоолой, сэрэмжлүүлэг хүрдэггүй бүрэн эрхтэй, дархлагдсан "PC" тоглоомын газруудад хэн хариуцлага тооцож, Монголын ирээдүйг аврах вэ?
Топ Мэдээ
-
Орон сууц, гудамж талбайн өнцөг булан бүрийг харх шиг нүхлэн байршсан "РС” тоглоомын газруудад нийгмийн хамгийн болохгүй, бүтэхгүй з...
-
Datalife Engine 10.1 эцсийн Англи хэл SoftNews Media Group арваннэгдүгээр сарын 1, 2013 Datalife Engine-н шинэ хувилбарыг зарласан...
-
Бидний скрипт DataLife Engine v.9.8-ийн шинэ хувилбар тавтай морилно уу. Энэ хувилбар нь та зочид бусад хүмүүст сайтын сонирхолтой мэ...
-
Цоо шинэ Datalife Engine 10.2 , 2014 оны дөрөвдүгээр сарын 1- нд гарсан хэрэглэгчдийн номын сан ажиллуулах эрх чөлөөг олж тус...
-
DataLife Engine нь олон-хэрэглэгчийн мэдээ хөдөлгүүр нь илүү их боломжуудтай байдаг. Хөдөлгүүр нь үндсэндээ их мэдээлэл нөхцөл бүхий бло...
-
Одоогийн хувилбар нь DLE дагуу Хөгжмийн хэв маяг MusicLife. Үзэсгэлэнтэй, өндөр чанартай загваруудыг болгодог студи Aleksander, энэхүү з...
-
Description System requirements: √ Operating system: Windows XP, Vista, 7 √ Processor...
