Dolor sit amet, consetetur sadipscing elitr, seddiam nonumy eirmod tempor. invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadip- scing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur sadipscing elitr, sed diam nonumy eirmod tempor invidunt ut labore et dolore magna aliquyam erat, sed diam voluptua. Lorem ipsum dolor sit amet, consetetur.
 

Төв банкинд бүтцийн өөрчлөлт хийх үү?


Хуулийнхан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгын нууц дансаар “гүйсэн” их мөнгөний эх үүсвэрийг тодруулахаар толгой өндийх завгүй ажиллах завсар УИХ-ын дарга Төв банкныханд хамаарах мэдэгдэл хийгээд амжлаа. Тэр нь Монголбанкны Санхүүгийн мэдээний алба яагаад тэр их мөнгөний гүйлгээг хянасангүй, хариуцлагагүй хандав, хэрэв хянаж байсан юм бол нууц дансны мэдээллийг хуулийн байгууллагад гаргаж өгч байсан уу гэх асуулт юм. Учир нь Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хүрээнд арилжааны банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөгөөс дээшхи гүйлгээ бүр төв банкаар хянагдаж ирсэн атал 2009 оноос эхлэлтэй дээрх гүйлгээ яагаад сэжиг төрүүлсэнгүй вэ гэдэг нь хамгийн их анхаарал татаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргын хэлснээр Төв банкинд бүтцийн өөрчлөлт хийгдэж болзошгүй нь. Цаад утгаараа энэ нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс эхлээд дэд ерөнхийлөгч нарын томилгоог эргэж харах шаардлагатай гэсэн агуулга руу хөтөлж байгаа билээ. Хуулиараа Төв банк нь УИХ-ын мэдэлд харьяалагддаг, удирдлагыг томилохдоо санал болгох эрх нь УИХ-ын даргад байдаг. Гэхдээ тэргүүн дэд болоод дэд дарга нарыг томилох асуудал нь парламентад суудалтай улстөрийн намуудаас оруулж ирсэн саналын дагуу батлагдаж ирсэн жишигтэй. Тиймдээ ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл УИХ-д суудалтай болсноор Э.Батшугар Төв банкны дэд ерөнхийлөгчийн алба хаших болсон бол Ардчилсан нам парламентад олонхийг бүрдүүлснээр Н.Золжаргал ерөнхийлөгчөөр томилогдсон билээ. Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангийн хувьд албан тушаалд нь хөдөлгөөн оролгүй хэвээр үлдсэн юм. Одоо харин чөлөөлөгдөж болзошгүй нь. Гол нь түүнийг албан тушаалаас нь чөлөөхөд зөрүүлээд МАН-ынхан хүнээ нэр дэвшүүлэх үү эсвэл олонхи санал болгох уу гэдэг асуулт гарч ирж байгаа ч УИХ-ын завсарлагын хугацаа дуусахад энэ асуудал илүү тодорхой болох аж. Ямар ч байсан нууц данс Төв банкны удирдлагын төвшинд халаа сэлгээ хийлгэх сэжим нь болоод байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын нууц дансыг илрүүлэхэд цагдаагийнханд үнэтэй мэдээлэл өгсөн Х.Чогнойцамж гэгч хэн болох тухайд тодруулахыг оролдвол МАН-ынхантай ойрхон нөхөрлөдөг нэгэн аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай хуурай ах, дүү болж нөхөрлөсөн. Сар шинэ болох бүрийд гэрт нь очиж золгодог гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Мөн түүний Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шахсан барилга нь “но”-той байжээ. Учрыг тодруулбал, барьсан барилгыг нь Улсын комисс хүлээж авахгүй байсан нь тендэрт шалгараагүйтэй холбоотой аж. Хуульд зааснаар тендэр зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулж барилга баригдах ёстой. Харин Х.Чогнойжамц Налайх дүүрэгт баригдаад хаягдсан туурин дээр дунд сургууль барьсан, тендэр зарлаагүй барилгыг Улсын комисс хүлээж авахгүй болохоор сайд асан Ё.Отгонбаяртай уулзаж ярилцсан. Эхний үед А.Чинбат гэгчээр зуучлуулж байсан ч сүүлдээ энэ асуудлаар хэн, хэнийгээ сайн мэдэх болсон тул Х.Чогнойжамц нь сайд асан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай биечлэн уулзаж, улмаар барилгаа улсын мэдэлд шилжүүлснийхээ шанд нь 230 сая төгрөг өгөхөөр амласан. Эцэстээ амласан 230 сая төгрөгөө өгөөгүй, мурьсан. Үүнээсээ болж Энхтайвны гүүрэн дээр хоолойгоо боомилуулсан гээд бичвэл их зүйл хөврөх аж. Мөн түүний хувьд Багануурын нүүрсний уурхайд тендэрт оролцолгүйгээр сэлбэг хэрэгсэл шахсан “но” бас бий гэнэ. Харин үүнийг нь хууль хяналтынхан шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд дуулдах болсон мэдээллээр бол “Гурван гол” компанийн худалдаж авсан газраас Х.Чогнойжамцын “Тавин лан” компани хэсэг газрыг авчихсан байгаа нь шүүхийн шатанд очин шийдэгдэж чадахгүй гацаанд оржээ. Энэ бүхнээс харахад Х.Чогнойжамц гэгч нь нэлээн “сайн” эр бололтой.

Тэгвэл Х.Чогнойжамц, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын дунд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байсан А.Чинбат “Х.Чогнойжамцыг дарамталж заналхийлснээ хүлээжээ. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461дүгээр ангид саатуулаад байгаа юм. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын багын найз тэрээр бөх хүн ажээ. 
 
Эх сурвалж:  News.mn